Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form       
СЭРЭМЖЛҮҮЛЭГ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн mfatadmin   
2015 оны 8-р сарын 18, Мягмар гариг, 08:56

8 дугаар сарын 17-ны өдөр Бангкок хотын Читлом дүүргийн Эраван шүтээний дэргэд болсон дэлбрэлтийн улмаас 8 дугаар сараын 18-ны өглөөний байдлаар 18 хүн нас барж, 117 хүн шархадсан байна. Тайландын Цагдаагийн газар дэлбэрэх аюултай 2 бөмбөгийг олж, аюулгүй болгосон бөгөөд алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэмт этгээдүүдийг илэрүүлэхээр ажиллаж байна.

Тайландын цагдаагийн байгууллага иргэдийн ажил тарах цагт, хөл хөдөлгөөн ихтэй газар алан хядах ажиллагааг дахин зохион байгуулж болзошгүй тул онцын шаардлагагүй тохиолдолд дараах газруудаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. Үүнд:

- Ратчапрасонг 4 замын уулзвар /Ratchaprasong intersection/

- Силом зам /Silom Road/

- Као Сан зам /Khao San Road/

- Наративат 4 замын уулзвар /Narathiwat intersection/

- Ялалтын хөшөө /Victory Monument/

- Түык Чай  4 замын уулзвар /Tuek Chai Intersection /

- Бэнжасири хүрээлэн /Benjasiri Park/

- Тонг Ло гудамж /Soi Tong Lor/

- Сүкүмвит зам /Sukhumvit Road/ зэрэг болно.

 
АНДЭЗНК-ын ээлжит чуулганд үг хэлэв PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 10-р сарын 22, Лхагва гариг, 10:26

“Тогтвортой хөгжлийн гурваг хэмжүүрийг тэнцвэржүүлэх нь” сэдвийн дор 2015 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 71 дүгээр чуулганы ерөнхий хурал дээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Элчин сайд Ч.Баттөмөр үг хэлэв.

Монгол Улсад уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, барилга зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал түлхэц болохыг хэлсэн үгэндээ дурдан, энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн улс орнуудтай улам өргөн хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн зарим түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, тээврийн өндөр өртөг зэрэг нь далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улсын хөгжил дэвшилд сөрөг нөлөө үзүүлж байгаа, Мянганы хөгжлийн зорилгуудын гол зорилтыг Монгол Улс ханган биелүүлж, амжилт олж буй хэдий ч ойрын жилүүдэд Засгийн газар ядуурлыг бууруулах, шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, дотоод нөөц боломжийг бүрэн ашиглаж санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангахад үндэсний хэмжээнд онцлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Бүс нутгийн хамтын ажиллагааны хувьд Монгол Улсын Засгийн газар АНДЭЗНК-оос дэвшүүлэн тавьж буй тогтвортой хөгжлийн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, бүс нутгийн интеграцид оролцох тухайлбал АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаанд улам өргөн оролцох бодлого баримталж буйг онцолж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон улсын гэрээнд нэгдэн орохыг бүс нутгийн далайд гарцгүй орнуудад уриалав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 6-р сарын 18, Пүрэв гариг, 07:54
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛЬД СУУГАА ОРОНД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ЖАГСААЛТ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн mfatadmin   
2013 оны 6-р сарын 10, Даваа гариг, 06:36

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд суугаа оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлсэн иргэдийн жагсаалт

Дэлгэрэнгүй...
 
ГАДААДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 5-р сарын 29, Лхагва гариг, 07:52

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна.
Үүний дараа бүртгэлийг  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ.
Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг  гадаад улсад байгаа монгол иргэдийн  бүртгэлийн мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулган нягтлан шалгаж, Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийсний  дараа сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах юм.
Салбар комисс нь уг жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэд  саналаа ирэх сарын 14-16-ны өдрүүдэд өгнө.

 
Зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 5-р сарын 17, Баасан гариг, 02:41

Зураач Ч.Хүрэлбаатарын уран зургийн бүтээлийн үзэсгэлэн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотын Сиринда Галлерейд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Ч.Баттөмөр, Монгол Улсын өргөмжит консул Вивит Тежапайбул, бусад улсын элчин сайдын яамдын болон ивээн тэтгэгч, зохион байгуулагч компаниудын төлөөлөгч, зочид оролцов. Зураач Ч.Хүрэлбаатарын Монгол орны байгалын сайхан, тэнгэрийн байдлыг дүрсэлсэн 20 гаруй зургийн үзэсгэлэн ирэх 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 20, Даваа гариг, 03:12
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 7-с 1

Холбоос